Нэг дэх нууц: Хандлагын хүч
Жинхэнэ Аз Жаргалын анхдагч нууц нь хандлагын хүч юм. Энэ нь хүн аливаа зүйлд яаж хандаж байна, хорвоо ертөнцийг ямар нүдээр харж байна гэдгээс их юм хамаарна гэсэн үг.
Тэгэхээр аливаа зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээж, өөдрөг үзэлтэй байх нь аз жаргалын анхны түлхүүр байх нь. Хөх тэнгэр, алтан нар, гялалзах одод гээд л харахыг хүсч хичээвэл амьдралд сайхан зүйл олон бий.
Мөн азгүй муу явдал тохиолдлоо гэхэд өөрийгөө зүхэж, бусдыг буруутган яагаад надад заавал ийм юм тохиолдож байгаа юм бол, яагаад би ийм азгүй юм бэ гэж бодохын оронд...